Тариаланчид өглөөнөөс эхлэн нийслэлийн төв талбайд жагсаж байна. Тэд импортоор улаанбуудай оруулж ирэхийг эсэргүүцэн гурил үйлдвэрлэгчид болон Засгийн газарт хандаж байгаа нь энэ аж.
Тодруулбал, тариланчид дотооддоо гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайг хангалттай тариалсан ч Засгийн газар болон гурилын үйлдвэр эрхлэгчид ОХУ-аас улаанбуудай импортлох гэж байгаа нь шударга бус хэмээн үзэж эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Монгол Улс жилдээ 250 мянган тонн гурил иддэг. Үүнийг үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай. Гэтэл “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан “Монгол Улсын гурилын жилийн хэрэгцээг хангахад 450 мянган тонн улаанбуудай шаардлагатай, 100 мянган тонн улаанбуудай нэмж хэрэгтэй болсон” гээд импортоор оруулж ирснээ хамгаалах гээд бүхий л юмыг ашиглаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Харин “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан “Монгол Улсын жилийн гурилын хэрэгцээ 315 мянган тонн, буудайнд шилжүүлснээр 450 мянган тонн болно. Гэтэл тариаланчдын 2014 онд хураан авсан 350 мянган тонн таваарын буудайн 30-аад хувь нь цавуулгын шаардлага хангахгүй байгаа. Тодруулж хэлбэл, 100 мянган тонн улаан буудай цавуулгын чанар хангаагүй гэсэн үг. Тэгэхээр гурилын хэрэгцээгээ хангахад 100 мянган тонн дутаж байгаа юм. Үүний тодорхой хувийг буюу 70 мянган тонн буудайг импортоор оруулж ирье гэсэн” хэмээн мэдэгдсэн юм.
Тариаланчид төв талбайд жагсаж байна | ||
Үзсэн: 1789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.