Шууд Chart

Иргэд "1"-ийг сонгожээ

2015-02-04 11:17:45

Засгийн газраас нийт иргэдийнхээ дунд “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг явуулсан билээ. Ингэхдээ нэгдүгээр сарын 31-ний 10:00 цагаас хоёрдугаар сарын гуравны 22:00 цагийн хооронд үүрэн холбооны бүх операторуудтай хамтран иргэдээс мессежээр саналыг нь авсан юм. Харин өнөөдөр тус санал асуулгын дүн гарсан байна.  

Санал асуулгад нийт 365.841 иргэн оролцсон бөгөөд нийт саналын 63833 буюу 17.45 хувь нь хүчингүйд тооцогджээ. Харин хүчинтэй санал өгсөн 302008 иргэний 169230 буюу 56.1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг сонгож,  132778 иргэн буюу оролцогчдын 43.9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгосон байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэд "1"-ийг сонгожээ  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй