Шууд Chart

Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаагаар тэргүүлсэн байна

2015-02-04 12:01:17

УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын өнгөрөгч 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайланг сонсох  уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Төрийн байгууллагуудад энэ төрлийн үнэлгээ хийснээр авлигын эсрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ.

АТГ-аас 2014 онд нийт 124 буюу яам, агентлаг, төрийн өмчит байгууллагууд, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн байна. Дээрх үнэлгээний тайланг “Онч шийдэл” ТББ-ын судлаач А.Зоригтбаатар танилцуулсан юм. Тус байгууллагаас гаргасан дүнгээр Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээрээ тэргүүлсэн байна. УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дундаж үзүүлэлт 60.8 хувь болсон нь өнгөрсөн оны тайлангийн дүнгээс 10 пунктээр өсчээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаагаар тэргүүлсэн байна  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-04 13:03
арай хэтэрнээ редакторлаач

Бидэнтэй нэгдээрэй