Шууд Chart

Дархан хотын бохир усны менежментийг сайжруулахад 18 сая ам.доллар шаардагдана

2015-02-04 14:18:37

“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн талаар өнөөдөр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хамтран хэлэлцлээ.

Уг зээлийг авч төслийг хэрэгжүүлснээр Дархан хотын төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийгдэх бөгөөд ус зайлуулах системийн 1.800 метр шугамыг сольж, хоёр насосны станцийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажээ. Дархан хот Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд, Хараа голын эрэг дагуу байрладаг экологийн эмзэг тогтоцтой тул өнөөгийн явуулж буй бохир усыг цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэхэд хүрээлэн буй орчны чанарын бууруулж, цаашид эрчимтэй доройтуулах эрсдэотэй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Иймд энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Уг төслийн нийт өртөг нь 20.68 сая ам.доллар байх бөгөөд үүнээс 18.5 сая ам.долларыг тус банкны зээлээр санхүүжүүлэх юм байна. Зээлийн хөрөнгөөр хийгдэх энэхүү төсөл 2015-2019 онуудад хийгдэх бөгөөд зээлийн хэлэлцээрүүдийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд ийнхүү УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэн зөвшилцөхөөр оруулж иржээ. Ийнхүү зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд дараагийн байнгын хороонд хүргүүллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Дархан хотын бохир усны менежментийг сайжруулахад 18 сая ам.доллар шаардагдана  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй