Шууд Chart

Египетийн хөл хорио үргэлжилж байна

2013-08-16 14:34:04

Египетийн  Александр хотод өчигдөр шөнөөс эхлэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Цагдаа, аюулгүй байдлыг хамгаалах байгууллагын төлөөлөгчид хяналт хамгаалалт хорио тогтоогоод байгаа бүсэд хяналт шалгалт хийж байгаа аж. Албан тушаалаасаа зайлуулагдсан төрийн тэргүүн асан Мухаммед Мурсиг дэмжигч олноор бүрдсэн  хоёр ч бүлгийг тараахын тулд цагдаагийн хүчин, танк, хуягт машин, техник хэрэглэсэн юм. Харин энэ байдлаас болж  Египетийн нийслэл Кайр болон бусад хотуудад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн гаарах болжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын түр засгийн газар  сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Египетэд улс төрийн тогтворгүй байдал үүссэн цагаас хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийтдээ 278 хүн амь насаараа хохирсон гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египетийн хөл хорио үргэлжилж байна  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй