Хоёрдугаар сарын 5-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Хөрөнгө оруулалтыг “аргамжих” хайгуулын шинэ зөвшөөрлүүд”, “Тавантолгойн хэлэлцээрийг Засгийн газарт үлдээе”, “Олонх томоохон төслүүдээ урагшлуулах замыг сонгожээ”, “Эзэнгүйдэл: Сургууль, цэцэрлэг, эмнэлэггүй “цагаачид””, “Гээндээ ч, гоондоо ч байсан гэдэс цатгалан байх ёстой” зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа “Ард түмэн “Том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”-ыг дэмжлээ”, “Тариаланчид Р.Бурмаа сайд, Засгийн газрыг огцрохыг шаардаж жагсав”, “Улсаа зуун жилээр буцааж ухраахын учир юу вэ”, “Улсын Ерөнхий прокурорт яригдаж буй хүмүүсийн хэн нь хэн бэ?” гэх мэдээ, нийтлэлийг онцложээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “Монголчууд казинотой болоход бэлэн үү”, “Хот бол сонгодог оршихуйн эхлэл юм”, “Буудайн цаана нуугдах буруу дуулиан”, “Д.Цэвээндорж: Ноён уулын археологийн судалгаа ХХ зууны дэлхийн шилдэг нээлтэд багтдаг” зэрэг материалыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сониноос “Төр голсон будааг түмэн олон минь аваарай”, “Дарханы Засаг дарга С.Насанбатыг огцруулах бичиг Ерөнхий сайдад очжээ”, “Өр тавихаас өөр сонголтгүй үлдсэн Монгол”, “12 настай охид үр хөндүүлж эхэллээ, Сайдаа”, “Ч.Эрдэнэбат: “Монос”-ын Л.Хүрэлбаатар хүүхдүүдэд анхаарна гэчихээд юу ч хийсэнгүй” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “О.Банзрагч: Найман хувийн зээлийг зогсоох нь утааны өмнө гар өргөсөнтэй адил”, “Оюутолгойг “ломбард”-д тавих санал”, “Казино байгуулж болно, татвараа л бүрэн авья”, “Иргэд “1”-ийг сонголоо, одоо яах вэ” зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Ард олны итгэл Засгийн газрыг бүтээн байгуулалт руу хөтөллөө”, “Өмч хувьчлалын түүх давтагдаж АН-ынхан “Өмчөө” хувааж авах уу”, “Эрдэнэтийн станцынхан төрийн төмөр нүүрийг “үгүйлэв””, “З.Баянсэлэнгэ: Гадны гар, хөл болсон улс төрчид тэдэнд ашигтай бодлого боловсруулж байна”, “Тавгаа цагаан идээгээр чимэглэж төгрөгийн нутагтаа авч үлдье” зэрэг онцлох мэдээ, материалыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.