Шууд Chart

Хоёр Солонгос хагацал үзсэн иргэдээ уулзуулах талаар хэлэлцнэ

2013-08-16 15:19:36

1945 онд Солонгос тусгаар тогтнолоо  Японы колоничлолоос чөлөөлөгдсөнийхөө дараа зарласан билээ. Одоогоос 60 жилийн тэртээ, Солонгосын хойгийн дайны үед гэр бүлийнхээ гишүүдээс тусгаарлагдаж, амьдын хагацал үзсэн иргэдийг  Солонгосын талархлын баярын өдрөөр уулзуулах боломж бүрдүүлэх саналыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ  Хойд Солонгос улсад тавилаа.

Ерөнхийлөгч Пак Гын хэ “Чусок  баярын үеэр салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг дахин уулзуулах боломжийг олгоосой гэж би Умард Солонгос улсаас хүсч байна.Үүний зэрэгцээ санал зөрөлдөөн, маргаанаас үүсэн бий болсон цэрэггүй бүсийг дэлхийн энх тайвны цэцэрлэг болгохыг Умард БНАСАУ ын талаас хүсч байгаагаа илэрхийлж байна” гэж ярьсан байна.

2000 онд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр эдгээр иргэдийг гэр бүлээр нь уулзуулах талаар  хэлэлцэж, хамтарсан төслийн хүрээнд 22 мянга гаруй Солонгосчууд уулзах боломжтой гэсэн мэдээллийг өгч байсан юм. 1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын хойгийн дайны дараагаар хоёр улсын хооронд итгэлцлийн гэрээ байгуулагдсан боловч өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулж чадаагүй юм.  Одоогийн байдлаар Пхеньянд хоёр Солонгос хоорондын долоо дахь удаагийн яриа хэлэлцээ явагдаж байгаа бөгөөд энэ боломжийг ашиглан итгэлцлийг улам бүр нэмэгдүүлж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах хэрэгтэй гэж Өмнөдийн төрийн тэргүүн Пак Гын Хэ үзэж байгаа ажээ..
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгос хагацал үзсэн иргэдээ уулзуулах талаар хэлэлцнэ  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй