Шууд Chart

Чуулган битүүний өдөр хаалтаа хийнэ

2015-02-05 10:54:35

УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10-ны өдөр дуусах байсан хэдий ч УИХ-ын дарга З.Энхболд өөрийн эрх мэдлийн хүрээнд чуулганы хуралдааныг хойшлуулж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Учир нь чуулганы хугацааг 14 хоног хүртэл сунгах эрх УИХ-ын даргад байдаг юм.

Ийнхүү намрын чуулганыг хоёрдугаар сарын 18-ны өдөр хүртэл хуралдуудахаар болсон бөгөөд битүүний өдөр хуралдааны хаалтыг хийх аж. Энэ талаар УИХ-ын дарга "Өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, түүнчлэн Засгийн газраас санал болгож буй хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс намрын чуулганы хугацааг хоёрдугаар сарын 18 хүртэл сунгаж байна" хэмээсэн юм. Тэрбээр мөн энэ талаар намын бүлгийн дарга нартай ярилцсан гэдгээ хэллээ.
 
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулган битүүний өдөр хаалтаа хийнэ  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй