Авто тээврийн үндэсний төв нь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар явуулдаг. Ингэснээрээ авто машинаа техникийн хяналтад оруулах гэсэн иргэдийн дундах дараалал буурсан хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс "Авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэл"-ийг амралтын өдрүүдэд явуулахаар шийдвэрлэжээ. Эхний ээлжинд тус төвийн “Баянгол” авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн салбар төвийн байранд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн бямба, ням гарагт 09:00-18:00, ажлын өдрүүдэд 08:00-18:00 цагуудад ажиллах юм байна.
Амралтын өдрүүдэд автомашиндаа улсын дугаар авч болно | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.