Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудын эрүүл мэндийн салбарын судалгааг эрчимжүүлэхийг уриаллаа. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Дэлхийн эрүүл мэндийн илтгэл 2013” эхлээд байгаа билээ. Уг илтгэлийн үеэр улс орнуудад гарч буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн улмаас эрүүл мэндийн салбар тэр дундаа судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалт суларсныг онцлоод байна.
ДЭМБ-аас улс орнуудад хандаж, эдийн засаг санхүүгийн бэрхшээлийг үл харгалзан иргэд эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй хүлээн авах, эмчилгээ сувилгаанд хамрагдах, элдэв халдварт өвчин судлалыг тасралтгүй явуулах шаардлагатай, үүнд засгийн газрууд анхаарч ажиллах ёстой хэмээн хэллээ. Эрүүл мэндийн үйлчилгээ нь нийгмийн тэнцвэрт байдлыг ханган хамгаалах, шударга тэгш байдлыг илэрхийлэх хамгийн хүчтэй салбар гэж тус байгууллагын тэргүүн Маргарет Чан өгүүлсэн юм. Энэ удаагийн илтгэлд улс орнуудын эрүүл мэндийн салбарын хөгжил, энэ салбарын судалгаа шинжилгээний түвшин, чухам ямар төрлийн өвчлөл аль улсад давамгайлж байгаа, эрүүл мэндийн тодорхой нөхцөл байдлаас гарах гол аргачлалыг тодорхойлох зэрэг түвшинг гаргасан байна. Энэ үеэр ДЭМБ-ын тэргүүн Чан Хятадад дэлгэрсэн H7N9 шувууны томуугийн вирусын дэгдэлтийг намжаах асуудалд Хятадын засгийн газар анхаарч ажилласны үр дүн гарч байгааг онцлон тэмдэглэсэн боловч намрын улиралд энэ өвчний вирусын дэгдэлт нэмэгдэх эрсдэл бий гэдгийг анхааруулсан юм. Энэ өвчний вирус нь Хятад улсын зүүн бүсэд өнгөрсөн 3-р сард анхлан илэрч нийт 135 тохиолдол бүртгэгдсэний 45 тохиолдол нь таалал төгссөн аж. Энэ өвчин хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа боловч шинжлэх ухааны бүрэн судлагаа, түүний дүгнэлт нь гарах хараахан болоогүй байгаа гэдгийг эрдэмтэн судлаачид мэдээлж байгаа юм.
| “Дэлхийн эрүүл мэндийн илтгэл-2013” эхлээд байна | ||
| Үзсэн: 1580 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.