Жил бүр болдог аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар энэ долоо хоногт болсон билээ. Уг семинараар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодруулсан юм.
Эрчим хүчний сайд Д.Зоригт тус семинарт оролцож Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, 2015 онд хийгдэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар санал хүсэлтийг нь сонссон байна. Тэрбээр мөн аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж гарын үсэг зуржээ.
Засаг дарга нартай гэрээ байгууллаа | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.