Дэлхийн 2-р дайнд Япон улс албан ёсоор бууж өгсний 68 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд тус улсын засгийн газрын гишүүд дайнд амь үрэгдэгсдэд зориулан босгосон сүм хийдэд зочилж, хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагууллаа. Дэлхийн 2-р дайнд Японы 2 сая 500 мянга гаруй иргэн ам, насаа алдсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг юм. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон эзэн хаан Акихито нар Токио хотод орших дурсамжийн цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэл үзүүлсэн засгийн газрын тэргүүн Яасукуни хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд болж буй сүм хийдэд цэцэг хүргүүлсэн ажээ. Харин эдгээр сүм хийдийг Азийн зарим улс орнууд, тухайлбал Хятад Солонгос зэрэг улс цэргийн гэмт хэрэгтнүүдэд зориулагдсан хэмээн үздэг аж. Тиймдээ ч эдгээр улсууд Японы засгийн газрын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх үйл хийж буйд нь харамсч байгаагаа илэрхийлж эхлээд байгаа юм. Үүнээс өмнө буюу 5р сард БНСУ- ын гадаад хэргийн сайд Япон улсад айлчлал хийхээр төлөвлөөд байсан боловч тухайн үед японы засгийн газрын төлөөлөгчид мөн энэ сүм хийдэд хүндэтгэл үзүүлсний улмаас айлчлал цуцлагдаж хоёр талын харилцаа сэвтэж байсан удаатай ажээ. Энэ асуудлаас шалтгаалан Японы Азийн бусад улс орнуудтай харилцах харилцаа хүйтэрч, дайнаас хойш газар нутгийн маргааныг улам бүр хурцатгах түвшинд хүрлээ гэж ихэнх улс төрийн ажиглагчид дүгнэж эхлээд байна. Түүнчлэн Дэлхийн 2-р дайны үед Японы армийн хүчинд боолчлогдож байсан бүсгүйчүүдэд нөхөн төлбөр төлөх, тэднээс албан ёсоор уучлалт хүсэхийг шаардсан жагсаал цуглаан Тайваны нийслэл Тайпей хотноо орших Япон улсын элчин сайдын яамны гадаа болсон юм. Бүх эмэгтэйчүүдэд шударга хандах ёстой гэсэн уриан дор өрнөсөн энэ жагсаалыг Тайваны эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалагчид жил бүр зохион байгуулдаг уламжлалтай гэнэ. Японы улс төрчид, Ерөнхий сайд Минзо Абе, Осака хотын захирагч Тору Хашимотогийн зургийг барьсан 200 гаруй иргэн Тайпей хотын эмэгтэйчүүдийг эрсдлээс хамгаалах сангаас зохион байгуулсан энэ жагсаалд оролцсон юм. Хэдийгээр Дэлхийн 2-р дайны үед бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүд цагийн аясаар хорвоог орхиж байгаа боловч тэдний нэр төрийг цэвэрлэж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй хэмээн үзэж энэ жагсаал цуглааныг зохион байгуулж байна гэж уг сангийн төлөөлөгчид ярьжээ. Өдгөө 80 нас давсан хохирогчид эрүүл мэндийн байдлын улмаас энэ жагсаалд оролцож чадаагүй байна. Дайны үеэр Солонгос, хятад, Индонези, Филлиппин, Тайван зэрэг улсын 200 мянга гаруй бүсгүйчүүд Японы армийн хүчний бэлгийн боолчлолд өртөж байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм. 1993 онд тухайн үеийн Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч боолчлолд өртөгсдөөс уучлал хүсч байгаагаа илэрхийлсэн боловч 2007 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Минзо Абе, Япон улс тэдгээр бүсгүйчүүдийг шууд хүчээр бэлгийн дарамт боолчлолд оруулсан гэх баримт нотолгоо байхгүй хэмээн мэдэгдсэн нь эдгээр улсуудтай харилцаагаа сэвтээсэн түүхтэй юм. Харин Осака хотын захирагч Хашимото энэ оны эхээр Дэлхийн 2-р дайны үед цэргүүдийг галын шугамд оруулах, дайтахад бэлэн байлгахад тэдгээр бүсгүйчүүд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн өгүүлжээ. 2005 онд Тайваний долоон эмэгтэйн зүгээс Япон улсын дээд шүүхэд гаргасан “Албан ёсоор уучлал хүсэх, 10 сая иен буюу одоогийн ханшаар 100 мянган долларын нөхөн төлбөр төлөх” гэсэн шаардлагыг нь няцааж байжээ.
| 68 жилийн ой шуугиан дэгдээв | ||
| Үзсэн: 1405 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.