Хоёрдугаар сарын 6-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “”Эрдэнэс Тавантолгой”-н өрийн сүлжээний буруутан хариуцлага хүлээх үү”, “Агшиж буй эдийн засаг”, “Р.Анхням: Найруулагчтайгаа өчнөөн маргалдаж, заримыг нь өөрийнхөө талд шийдэж чадсан”, “Т.Аюурсайхан: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтмол буурч байхад манайд хямдрахгүй байна” зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа “Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардлаа”, “Уул уурхайгаар улс төр хийгсдийн үе дууссаныг санал асуулга харууллаа”, “Ч.Содбаатар: Тавантолгойг яаралтай хөдөлгөх ёстой”, “Их хятадууд нэгдэж хөгжөөд л талын монголчууд бид тарж сарниж уруудаад л ...”, “Занданшуулсан шарил биш, амьд лам байна гэж дэлхийн хэвлэлүүд онцолжээ” гэх мэдээ, нийтлэлийг онцложээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “Салбар бүрт гар дүрдэг улс төрчид сайн малчдыг ч тойрсонгүй”, “Б.Бат-Эрдэнэ: Чуулганы хугацааг сунгасан нь урт нэртэй хуулийг хүчингүй болгох санаархал”, “Ууц, өвчүүг 20-45 мянган төгрөгөөр чанаж байна”, “Төр, засгийн удирдлагыг төрүүлж өсгөсөн ахмадаа сайн сайхан байлгая” зэрэг материалыг унших боломжтой.
“Зууны мэдээ” сониноос “Хорлоогийн Цэндсүрэн: Нагац ах маань өнөөгийн Монголыг бий болгосон хүний нэг шүү дээ”, “Эрүүл мэндийг байгалийн ухаантай нэгтгэх нь шинэчлэл мөн үү?” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Төрөө хүндэтгээд хэвтээ байдлаас үг хэлэх эрх”, “Тэдэнд баярлалаа...”, “Эмийн хөнгөлөлт боломж уу, луйвар уу”, “Даатгалаас авах 1.8 сая төгрөгийн үйлчилгээг гэр бүлийнхэндээ шилжүүлдэг боллоо”, “Америкууд “Буш” брэндийг дахин сонгох уу”, “Эргүүлэн татсан хуулийн төслийн эргэн тойронд” зэрэг мэдээ мэдээллийг онцлосон байна.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Өнгө өнгийн жагсаалын үнэн нь юу юм бол”, “Ж.Батсуурь тэргүүтэй гишүүд “Арева”-гийн урилгыг хүлээж авчээ”, “Ө.Бямбадэлгэр: 5200 километр хүртэл өндөрт лайсондсон”, ““Хаан гэр” рестораны хамгаалалтыг цуцлаагүй байна” зэрэг онцлох мэдээ, материалыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.