Шууд Chart

Арьсны хорт хавдрыг гар утсаараа илрүүлнэ гэв

2013-08-16 16:59:18

Ухаалаг гар утасны камерын тусламжтайгаар хэрэглэгчид өөрийн арьсаа шинжиж, арьсны хорт хавдрыг эрт үед оношлох боломжтой гэж Австралийн судлаачид хэллээ. Брисбанийн судлаачид энэ системийн судалсан бөгөөд дүгнэлтээ танилцуулаад байна.

Австрали улсад арьсны хорт хавдраар өвчлөгсөд их бөгөөд жилдээ 10 мянга гаруй тохиолдол бүртгэгддэг аж. 70-аас дээш насны гурван иргэн тутмын хоёр нь ийм өвчлөлд өртдөг гэсэн судалгаа байдаг байна. Нарлаг муж хэмээн нэрлэгддэг Гьюунслэндийн иргэд энэ төрлийн өвчнөөр өвчлөгсдийн 25 хувийг эзэлдэг учир иргэд мэргэжлийн байгууллагад тэр бүр хандалгүйгээр өөрсдөө оношлох мэдлэг мэдээлэлтэй байдаг аж. Харин энгийн iphone утасны камерын томруулагч нь  арьсны эс ширхэгийг томруулдаг учир энэ өвчнийг эрт үед оношлоход тус дөхөм болж байгааг Брисбанийн судлагааны институтын мэргэжилтнүүд сүүлийн зургаан сарын туршид хийсэн судалгаагаараа тогтоосон байна. Энэ судалгаанд оролцсон 50 иргэн өөрийн арьсны зургаа ухаалаг гар утсаараа авч, тухайн гэрэл зургаа судалгааны багийнханд цахим шуудангаар илгээх замаар энэ судалгаанд оролцсон ажээ.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арьсны хорт хавдрыг гар утсаараа илрүүлнэ гэв  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй