Шууд Chart

Засгийн газраас “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” төслийг яаралтай өргөн барив

2015-02-06 13:21:58

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

Монгол Улсын эдийн засаг 2012 оны сүүлийн хагас жилээс үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл нь 2013 онд хямралын шинжтэй болж, түүний сөрөг нөлөөлөл 2014 оны туршид үргэлжилсэн хэмээн Засгийн газраас үзжээ.
 
Түүнчлэн цаашид томоохон төслүүдийн хэрэгжилт удааширч, гадаад зах зээллэгийн боломж нэмэгдэхгүй энэ хэвээр үргэлжилбэл эдийн засаг хумигдах, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт үргэлжлэн саарах, зээл тасалдах, улмаар 2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 750 орчим сая ам.доллар байх, төлбөрийн нийт тэнцэл 1100 сая ам.долларын алдагдал хүлээхээр байгаа аж. Иймд тогтоолын төсөлд тусгасан зорилтуудыг гурван үе шаттайгаар таван жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
 
Дээрх тогтоолын төсөлд тусгасан бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болох аж. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ хэмээн үзжээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газраас “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” төслийг яаралтай өргөн барив  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй