Шууд Chart

Гацууртын ордод төр 20 хувь эзэмшихээр болжээ

2015-02-06 14:04:52

Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулан, санал солилцсоны үр дүнд хоёр тал харилцан тохиролцож хамтарсан компани байгуулж, өөрийн хөрөнгийн хэмжээг 100 мянган доллар, Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь буюу 20 мянган доллар, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн эзэмшлийн хувь хэмжээг 80 хувь буюу 80 мянган доллар байхаар тогтжээ.
 
Түүнчлэн “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн толгой компани нь Гацууртын ордод ашиглагдах 108.8 сая доллар бүхий “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийн төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани ашиглах ба үлдсэн хөрөнгө оруулалтын орд газрыг барьцаалах замаар зээл авах болон бусад эх үүсвэрээс зохицуулах аж.
 
Гацууртын алтны үндсэн ордын дээд давхаргад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлоод дууссан ба нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гацууртын ордод төр 20 хувь эзэмшихээр болжээ  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй