![](/uploads/201502/news/thumb/b6591d44fa908db8bb718a1b0f51679e_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Айчлал 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна.
Энэ удаагийн айлчлалаар нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа болно.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилна | ||
Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.