
Энэ сарын 4-нд ДЭМБ-д шувууны томуугийн А (H7N9) вируст халдварын 83 тохиолдлыг мэдээлсэн байна. 83 тохиолдлын 19 нь нас барсан бөгөөд өвчлөгсдийн насны хязгаар 1-88 нас, дундаж нас 56 байсан бол нийт тохиолдлын 60 нь эрэгтэйчүүдэд тусчээ. Томуугийн шалтгаан амьд шувуу болон шувууны аж ахуйд очсон өгүүлэмжтэй байгаа аж. Эдгээр өвчлөлүүдийн дунд 3 гэр бүлийн багц тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний тохиолдлууд Fujian (30), Guangdong (30), Jiangsu (7), Jiangxi (1), Shandong (1), Shanghai (2), Xinjiang (1), Zhejiang (11) зэрэг найман дүүрэгт бүртгэгджээ. Иймд та бүхэн дараах сэрэмжлүүлгийг хүлээн авна уу.
-Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орноор аялах үедээ гэрийн тэжээвэр амьтдын аж ахуйгаас аль болох хол явах, шувууны захаар явахдаа амьтадтай харьцахгүй байх
-Гэрийн тэжээвэр амьтад болон бусад амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, мөн үхсэн амьтадтай газраар явахгүй байх
-Аялагчид гараа савантай усаар тогтмол угаах
-Аяллын үед хүнсний аюулгүй байдал ба хүнсний эрүүл ахуйг сайн хангах хэрэгтэй байна.
Шувууны томуугаар өвчилсөн 19 хүн нас баржээ | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.