Шууд Chart

Ерөнхийлөгч Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ

2015-02-10 10:01:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангийн ялтан Л.Бямбасүрэнд уучлал үзүүлэх зарлигийг гаргажээ.

Л.Бямбасүрэн өнгөрөгч 2004 онд аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрсэн бөгөөд түүнд 18 жилийн ял оноогоод байсан юм. Түүний амьдралыг өнгөрсөн онд ETV телевизийн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэг олон нийтэд хүргэсэн билээ.
Л.Бямбасүрэн Ерөнхийлөгчийн өршөөлд багтсанаар эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөгдөж байна.  
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй