Дэлхий нийтээрээ дулаарч байгаа өнөө үед зарим нэг улс орон ойрын хэдэн жилээс зарим нэг улирлаа үзэхээ болино хэмээн цаг уур судлаач нар онцлон анхааруулж байна.
Өөрөөр хэлбэл далай эргийн халуун орнууд шиг урин дулаан улиралтай болох тэр үед нарны тос, нарнаас хамгаалах янз бүрийн шилнүүд хагас жилийн турш ердийн өдөр тутмын хэрэглээ болно хэмээн судлаачид тайландаа тэмдэглэсэн байна.
Хэт халуунаас болж гэрийн эзэгтэй нар гэртээ хоол хийхээс илүүтэйгээр бэлэн хоол захиалан идэх эсвэл гадуур хооллохыг илүүд үзэх ба ингэснээр 2023 оноос эхлэн хоолны газруудын бизнес эрчимтэй хөгжинө гэжээ.
Тиймээс хэт халууны улиралд өртөх улс орноор зүүн өмнөд болон хойд азиуд хамаарагдах бөгөөд энэ нь 10 жилийн дараа гэхэд бодитой болох гэнэ.
| Хэт халуунаас болж хоолны бизнес эрчимтэй хөгжинө | ||
| Үзсэн: 1986 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.