![](/uploads/201308/news/thumb/0b8c95b09d0af6a7fa94fcad68af96be_x3.jpg)
МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо урд хөршийн http://mongol.cri.cn сайтад ярилцлага өгчээ. Тус ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
* * *
...Монгол улсын нийслэл Улаанбаатараас бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт МҮОНТ-ийн нэвтрүүлэгч хөтлөгч, мисс хатагтай Чимэд-Дамбын Ичинхорлоог урилаа. Тэрээр анагаахын мэргэжлээр сурсан хэдий ч 90-ээд онд Монголын охид бүсгүйчүүдийн нүүр царайг тодорхойлох мисс охин явсан нэгэн. Басхүү жүжигчин мэргэжилтэй, "Цөвүүн цагийн богд" зэрэг хэд хэдэн уран сайхны кинонд тоглосон, харин одоо цэнхэр дэлгэцийн нүүр царай болж, МҮОНТ-ид нэвтрүүлэгч, хөтлөгчөөр ажиллаж байгаа Монголын цөөн хэдэн нэвтрүүлэгч хөтлөгчийн нэг юм.
Түүхэн кинонд дүрээ мөнхлөх, охидын сургууль байгуулах, эрүүл мэнд боловсролтой холбоотой шинэ төсөл ба нэвтрүүлэг хийх гээд түүний хүсэл мөрөөдөл олон байдаг. "Би гэр бүлээсээ хамгийн их аз жаргалыг мэдэрдэг", "Мөнх бус амьдралд хайр их чухал" хэмээн өгүүлэх түүний яриа сэтгэлд нэг л ойр юм. Та бүхэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч хөтлөгч, мисс хатагтай Чимэд-Дамбын Ичинхорлоотой хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсоно уу."
Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо: Мөнх бус амьдралд хайр их чухал | ||
Үзсэн: 15928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.