![](/uploads/201308/news/thumb/471d7ed2506a97c68f1c2690aade6c27_x3.gif)
Америкийн холбооны Засгийн газрын мөнгө хэвлэх үйлдвэрийн гаргасан 100 ам.долларын 30 сая ширхэг шинэ дэвсгэртэд асуудал үүссэн учраас Америкийн холбооны бэлтгэл комисс энэхүү шинэ мөнгөн тэмдэгтийг устгахаар болсон байна. Уг мөнгөн дэвсгэртийг 10-р сарын 8-ний өдөр гүйлгээнд оруулахаар төлөвлөж байжээ.
Америкийн мөнгө хэвлэх газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ мөнгө хэвлэх үйлдвэрийн гаргасан 100 ам.долларын 30 сая ширхэг дэвсгэртийн тосон будаг нь хэтэрсний улмаас зураг нь тодорхой биш, зураас нь төлөвлөсөнтэй нийцэхгүй болсон байна. Америкийн холбооны бэлтгэлийн комисс эдгээр мөнгөн дэвсгэртийг устгахыг шаардсан бөгөөд тухайн хэвлэх үйлдвэрийн цаасан мөнгийг дахин хүлээж авахгүй гэдгээ илэрхийлжээ.
АНУ 100 ам.долларын 30 сая ширхэг шинэ дэвсгэртийг устгана | ||
Үзсэн: 2900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.