
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд долоон төрлийн халдварт өвчнөөр 89 хүн өвчилсний 10 нь цусан суулга, 11 нь шар, 50 нь салхинцэцэг туссан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхан хэлэв. Тус төвд амбулатори болон дуудлагаар нийт 2380 хүн үйлчлүүлснээс 141 нь хэвтэн эмчлүүлжээ. Түүнээс гадна Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж гэдэг газар золбин нохой таван хүн урсан байна. Нохой галзуурсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.
Мөн Архангай болон Говь-Алтай аймагт үхэр боом болон галзуугаар өвчилсөн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээс одоо хүртэл нийт 14 аймгийн 40 сумын 51 голомтод 69 мал, амьтан галзуураад байгаа гэнэ.
Халдварт өвчнөөр 89 хүн өвчилжээ | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.