Шууд Chart

Өвөрхангай аймаг 3 сая дахь иргэний чацуутнуудын “Хүйн ээж”-д хүндэтгэл үзүүллээ

2015-02-27 13:25:58

Эрүүл мэнд, спортын яамнаас энэ сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг эх барьж авсан “Хүйн ээж” болох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баяр хүргэж,  “Батламж” гардууллаа.

Тодруулбал, чацуутнуудыг эх барьж авсан БОЭТ-ийн эх баригч С.Сумьяахүү, эх барих эмэгтэйчүүдийн эмч З.Мөнхбат, Ч.Таалай, эх баригч Ц.Чанцалням, Есөнзүйл сумын сум дундын эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Уламдэлгэр, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Д.Чанцалдулам, Хужирт сумын эрүүл мэндийн төвийн эх баригч О.Саранцэцэг нарт аймгийн ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа нарт баяр хүргэн, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “Батламж” -ийг гардуулсан юм.

Тус аймагт 3 сая дахь иргэний ойрын чацуутанаар хоёр, үе чацуутнаар зургаан хүүхэд  мэндэлсэн юм. Үүнээс Есөнзүйл сумын сум дундын эмнэлэгт төрсөн эх Бямбадуламын охин 3 сая дахь иргэний чацуутан болсон билээ.

Дашрамд дурдхад “хүйн ээж”-үүдийн дундаас эмч Ч.Таалай нь 1988 онд Монгол Улсын 2 сая дахь иргэний үе чацуутныг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд эх барьж авч байсан бол 3 сая дахь иргэний үе чацуутан 2 нярайг БОЭТ-д эх барьж түүхэн үйл явдлын дахин гэрч болж байгаа нь “хүйн ээж”-ийн бахархал болсон онцлог үйл явдал болов.

Эмч Ч.Таалай нь өдгөө эрүүл мэндийн салбарт хүүхэд нярайн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын АУ-ны магистр, клиникийн профессор хүүхдийн ахлах зэрэгтэй эмч хүн юм.
 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өвөрхангай аймаг 3 сая дахь иргэний чацуутнуудын “Хүйн ээж”-д хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй