Шууд Chart

“Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүнийг баривчиллаа

2013-08-20 15:21:01

Энэ сарын 19-ний шөнө Каирт аюулгүй байдлын хүчин “Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мохаммед Бадияг баривчласан тухай албан ёсны эх сурвалжаас мэдээллээ.

Тэрээр Каирын дүүрэгт байдаг гэртээ цагдаа нараас нуугдаж байжээ.  Мөн Египетийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногийн цуст ажиллагааны дараа “Лалын ахан дүүс” хөдөлгөөний идэвхитнүүдийг баривчилсан юм.
 
Египетэд дэгдээсэн үймээн бол улс төрийн санал зөрөлдөөний биш, лалынхны хэт даврах, террорист ажиллагааны илрэл мөн гэж өнгөрсөн Бямба гарагт Египетийн ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгчийн зөвлөх Мустафа Хижахи мэдэгдсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүнийг баривчиллаа  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй