Дэлхийн 2-р дайны дараагаар ОХУ ын мэдэлд шилжсэн Курилын арлын тухай асуудлаар ОХУ болон Япон улсын гадаад хэргийн орлогч сайд нарын түвшний хэлэлцээ Москва хотноо өчигдөр эхэллээ. Энэ уулзалтаар Курилын арлуудын талаар цаашид хэлэлцэх асуудлуудыг буюу 2 талын хооронд энхийн хэлэлцээ байгуулах талаар хэлэлцэх болно гэж ОХУ ын талаас мэдээлж байна. Хэлэлцээнд ОХУ-ын гадаад харилцааны сайдын орлогч Игор Моргулов Япон улсын талаас Синсуке Сугияма нар оролцож байгаа юм. Өнгөрсөн 4-р сард ОХУ-д айлчлал хийсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абе айлчлалынхаа үеэр энэ уулзалтыг зохион байгуулах, санал зөрөлдөөнтэй асуудлыг зохицуулах тодорхой гарц олж тогтоох үүргийг гадаад хэргийн албаныхандаа өгөхөөр ОХУ-тай санал нэгдсэн аж. Япон улсын талаас Курилын бүлэг арлууд болох Итуруп, Кунашир, Микотан Хабомай зэрэг арлыг 1855 оны гэрээ ёсоор тус улсын газар нутаг хэмээсэн боловч дэлхийн 2-р дайны дараагаар ОХУ эзэмших болжээ. Улмаар өнгөрсөн жилээс эхлэн энэ бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөөг гаргасан юм.
| Энхийн хэлэлцээнд хүрч магадгүй | ||
| Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.