Бразилийн Амазонас мужийн иргэд БНСУ-ын "Самсунг" электроникс компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж 115 сая ам долларын нөхөн төлбөр шаардаж байгаагаа мэдэгдсэн байна. Тус улсын баруун хойд бүс нутагт орших эдийн засгийн чөлөөт бүсэд орших уг компанийн үйлдвэрт хөдөлмөрийн гэрээ зөрчигдөж байгаа учир ийм нэхэмжлэл гаргажээ. Ажилчид 22 хүртэл цаг хөл дээрээ амралтгүй зогсож ажилладаг учир эрүүл мэнд нь муудах, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг үзэгдэл нэмэгдсээр байгаа аж. "Самсунг" компани нь 1996 оноос хойш аюулгүй ажиллагааны стандарт алдагдсан, ажиллах орчин нөхцлөөр хангаагүй зэрэг шалтгаанаар нийтдээ 162 удаагийн сануулга авч байсан байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд ажлын байрандаа гэмтэж бэртсэн 2 мянга гаруй гомдол хүлээн авчээ. Үүний зэрэгцээ зарим ажилтнуудын илүү цагийн цалин хөлсийг төлөхөөс зайлсхийдэг ба энэ талаар гомдол гаргасан нэгнийг шууд ажлаас нь халдаг гэж ажилчид хэлж байгаа юм. Уг үйлдвэрийн газрын ажилтнуудад эмнэлгийн шинжилгээ хийснээр нийт 5600 гаруй албан хаагчдын тэн хагас нь удаан хугацааны туршид зогсоо байснаас шалтгаалан нуруу, булчингийн өвчлөлд өртсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Тус улсын хөдөлмөрийн яам "Самсунг" компанийн удирдлагад хандан 1 цагт 10 минутын завсарлагатай болгох, сууж ажиллах нөхцөл боломжийг гаргаж өгөхийг шаардаж эхэлжээ.
| Самсунг компаниас 115 сая ам доллар нэхэмжилжээ | ||
| Үзсэн: 1718 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.