Шууд Chart

“Blue” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

2013-08-20 15:37:38

Ирэх 9-р сарын хувьд Монгол улсад гадаадаас ирж тоглолтоо хийх хамтлагууд тасрахгүй байгаа гэхэд болно. Учир нь ирэх сард Солонгосын нэрт хамтлаг болох "T-ara", Оросын “На на” хамтлагууд ирж тоглолтоо хийхээр болоод байгаа. Харин энэ удаа “Michael Learns to Rock” хамтлагийнханыг монголчуудтай уулзуулсан “Evento” ХХК-ийнхан Английн алдарт “Blue” хамтлагийг эх орондоо урьжээ.

Тэд ирэх есдүгээр сарын 14-нд 19.00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох аж. "All Rise", "Sorry Seems To Be Hardest Word", "Fly By", "One Love" зэрэг дуунуудаараа үе, үеийн залуусын зүрх сэтгэлд хоногшсон, Британийн хөгжмийн дээд шагналын эзэд алдарт “Blue”  хамтлаг амьд хөгжмийн хамтлагийнхаа хамтаар ирэхээр болжээ. Тэд Монголын үзэгч, фэнүүддээ зориулан бүх хитүүдээс бүрдсэн гэрэл, хөгжмийн гайхамшигийг мэдрүүлэх юм байна.
 
Тоглолтын тасалбар, илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй “Evento” ХХК-ынхан хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэх юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Blue” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ  
Үзсэн: 2634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
, [64.119.17.xxx] 2018-10-14 17:19
Дахиад авч ирье. Мөнгө төгрөгийг нь өгөөд, аваад ир. Уулзах хэрэгтэй байна.

Бидэнтэй нэгдээрэй