Шууд Chart

Үерийн улмаас БНХАУ, ОХУ их хэмжээний хохирол амслаа

2013-08-20 16:15:42

БНХАУ, ОХУ-ын зүүн талын хил буюу Хятадын зүүн хойд нутаг, Оросын алс Дорнодын бүс нутагт өнгөрсөн сараас эхлэн орсон их хэмжээний усархаг аадар борооны улмаас үерийн аюул нүүрлэж 85 хүн амь насаа алдан, 105 хүн сураггүй болсон байна. Хятадын зүүн хойд нутгийн 3 сая 700 мянган хүн ам байгалийн гамшигт нэрвэгдэж, нийт 2,6 тэрбум америк долларын хохирол хүлээгээд байна. Харин ОХУ-ын Онцгой байдлын албаныхны мэдээлж байгаагаар Амур мөрний ойролцоо орших Амур муж болон Хабаровск орчмын 20,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэжээ. Энэ аюул хөдөө аж ахуйн салбарт онцгой гарз хохирол авчирч байгаа бөгөөд нийт 8 тэрбум рублийн хохирол учруулсан байна. Алс Дорнодын Байгаль орчны ус цаг уур, мониторингийн удирдах газрын дарга Вячеслав Паршиний мэдэгдсэнээр 1,3 мянган га талбай үерт автсан байна. Амур мөрөн үерлэж, үерийн ус 6 метрт хүрсэн нь 120 жилийн түүхэнд усны түвшин хамгийн их нэмэгдсэн хэрэг болж байна гэж Риа Новости агентлаг мэдээлж байна. Аврах албаныхан өнгөрсөн долоо хоногт 53,000 тонн хүмүүнлэгийн тусламжийн барааг тус бүс нутагт хүргүүлээд байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байгалийн гамшигт нэрвэгдсэн орон нутгийн удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан байна. Тэрээр аврах албаныхан болоод хүмүүнлэгийн ажилтнуудыг ажлаа сайн гүйцэтгэж байгаад талархан, үерийн гамшгийн улмаас нэг ч хүн осолдож эндэх ёсгүй гэсэн сануулга өгсөн байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үерийн улмаас БНХАУ, ОХУ их хэмжээний хохирол амслаа  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй