Шууд Chart

Хоёр орны төрийн тэргүүн нар уулзaна

2013-08-20 16:43:01

Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод тус улсын ГХЯ-ны дэд сайд Игорь Моргулов болон Японы ГХЯ-ны дэд сайд Синсукэ Сугияма нарын уулзалт боллоо. Тус уулзалтын дараагаар 9 сарын 5-нд Санкт Петербург хотод болох “Их-20”-ын уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн уулзах болсон тухай мэдэгдсэн байна. Тэд энхийн гэрээ байгуулах, хоёр талын болон олон улсын тулгамдсан сэдвүүдийг хөндөн цаг хагас орчим хугацааны уулзалтын үеэрээ Хоккайдо буюу Курилын цуваа арлуудын тухай хэлэлцсэн гэж NHK уламжилж байна. Оросын эзэмшилд байдаг эдгээр арлуудыг Японы талаас нэхэмжилж байгаа юм. Хоёр тал энэ асуудал дээр харилцан адилгүй байр суурьтай байгаа ч ирэх сарын уулзалтанд хоёр орны төлөөлөгчид оролцно гэдгээ мэдэгдсэн. Энэ оны 4-р сард болсон Японы ерөнхий сайдын Москвад хийсэн айлчлалын үеэр хоёр орны удирдагчид батлан хамгаалах болон гадаад хэргийн сайд нарын ийм төрлийн дипломат харилцан яриануудыг хийх талаар харилцан тохиролцсон юм.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр орны төрийн тэргүүн нар уулзaна  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй