Өчигдөр Вашингтон хотноо болсон АНУ, БНХАУ-ын батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг хоёр гүрний харилцааны шинэ хэлбэр эхэллээ гэж дүгнэж байна. Энэ уулзалтаар Хятад улсыг тойрсон газар нутгийн маргаантай асуудал, цахим халдлагын тухайд хэлэлцэж, өөр өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Уулзалтын дараагаар хоёр талын төлөөлөгчид сэтгүүлчдэд уулзалтын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал хийсэн байна. АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хагель Хятадын өмнөд болон зүүн эргийн орчмын арлуудыг тойрсон газар нутгийн маргаантай асуудлыг энх тайвнаар шийдэхийг сануулсан ч Хятад улс үүн дээр бие даасан, хараат бус байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. БНХАУ-ын батлан хамгаалахын сайд Чан Вачин энэ асуудлаар улсын бие даасан байдалд халдахгүй байхыг шаарджээ. Мөн Хятадын цэргийн хүчин Америкийн хувийн байгууллагуудад цахим халдлага хийсэн хэрэгт татан оролцуулж байгаа бүх баримт нотолгоог үгүйсгэсэн байна. АНУ техник технологийн дэвшлийг ашиглан бусад улс орнуудын хөгжилд саад хийж байгааг мөн шүүмжилжээ. Энэ удаагийн уулзалт хоёр талын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээрт хүрч чадсан байна. Ирэх жил АНУ-ын зохион байгуулах олон улсын цэргийн сургуулилтанд БНХАУ анх удаагаа оролцохоор болж байна. Үүнээс өмнө буюу 6-р сард болсон дээд хэмжээний уулзалтаар БНХАУ- ын удирдагч Си Цзинь Пинг АНУ ын Ерөнхийлөгч Барак Обама нар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдсэн юм.
| АНУ, БНХАУ-ын батлан хамгаалахын сайд нарын уулзалт боллоо | ||
| Үзсэн: 920 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.