Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-08-21 09:09:32

· Өнөөдөр буюу 09:00 цагт Хангарьд ордны 14 давхарт хурлын Б зааланд “Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах” сэдэвт уулзалт семинар болно.

 · ”Гэрэлт цалиг” ТББ-аас зохион байгуулах гэж буй ”Амьд байгалиа хайрлая” аяны хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт ”356 Нээлттэй Мэдээллийн Төв”-д болно.
 
· 09.00 цагт Төрийн ордны Б танхимд ”Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал болно.
 
· ”Амгалан” дулааны станцын шав тавих ёслол өнөөдөр 11.00 цагт болно.
 
· Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэл хотын хамгийн анхны газрын усан оргилуур босох гэж байна. Тус усан оргилуурын нээлт 11.30 минутаас болох бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд оролцоно.
 
· 11:00 цагт БШУЯ-ны 401 тоотод Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар сэтгүүлчидтэй уулзаж, салбарын хүрээн дэх цаг үеийн бүх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
 
· Өнөөдөр 12:00 цагт Спортын төв ордонд ХАХНХЯ-аас зохион байгуулж буй ”Залуус лиг 2013” сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Нээлтийн ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцно.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй