Шууд Chart

Олон улсын хоолны үзэсгэлэн нээгдэнэ

2013-08-21 09:53:39

Олон улсын хоол болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн БНСУ-ын Чонан хотын ЧонанСамгори дахь Тема цэцэрлэг, Жүнгнам дүүргүүдэд энэ сарын 30-аас ирэх есдүгээр сарын 15-ыг дуустал засаж тохижуулсан зургаан талбайд зохион байгуулах гэж байна.

Өмнөд Солонгос улсыг зорин ирэх жуулчдын тоог өсгөх зорилготой энэ удаагийн үзэсгэлэнд Солонгосын уламжлалт хоол хүнсийг сурталчилан таниулахаас гадна, уламжлалт соёл урлагийн тоглолтыг өдөр тутам зохион байгуулах гэнэ.
 
Мөн үзэсгэлэнгийн үеэр хоол амтлуулахаас гадна цэцэгсийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх ажээ.
 
Засаж тохижуулсан зургаан хэсэг талбайд зохион байгуулагдах тус олон улсын хоолны өдөрлөгт Монгол Улсын үндэсний хоолны асар ажиллах юм байна.
Олон улсын хоолны үзэсгэлэн

Олон улсын хоолны үзэсгэлэн

Олон улсын хоолны үзэсгэлэн


Олон улсын хоолны үзэсгэлэн нээгдэнэ  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй