![](/uploads/201308/news/thumb/5c4e452323296caaa31ffdcbfa6bf1f0_x3.gif)
“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хотын төвийн 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх зорилгоор III, IV хорооллын эцсийн уулзварын урд хэсгийг энэ сарын 18-нд хаасан. Тэгвэл уг уулзварт асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэж дуусч буй учир өнөөдөр нээж, хойд хэсгийг энэ сарын 26-ыг хүртэл хаахаар болжээ.
Уг уулзварын зураг төслийг “Ти Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Пабликроуд” ХХК гүйцэтгэж байгаа юм байна.
Уулзварыг шинэчилснээр бүх чиглэлийн зорчих хэсгүүд нь өргөн болж, нэвтрүүлэх чадвар нэмэгдэхээс гадна явган зорчигчийн зориулалтын зам, зохих тэмдэг тэмдэглэгээ, орчны бусад тохижилт сайжирч, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болно.
III, IV хорооллын эцсийн уулзварын хойд хэсгийг хаана | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.