Шууд Chart

Хүүгээ заазуурдсан эцгийн хэргийг шүүнэ

2013-08-21 10:32:19

Өнгөрөгч 5-р сард таван настай хүүгээ төрсөн эцэг нь заазуурдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийн шүүр хурал энэ сарын 23-нд Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно.

Сэжигтэн Д нь урьд нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, 10 гаруй удаа эрүүлжүүлэгдэж, мөн эхнэр, хүүхдээ зэрлэгээр зоддог байжээ.
 
Түүнийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.


Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүүгээ заазуурдсан эцгийн хэргийг шүүнэ  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй