Хятадын гар утасны баттерей цэнэглэгч, мэдээллийн хадгалах болон дамжуулах бага оврын бусад холбооны хэрэгслүүд нь аюулгүй байдлын шаардлагыг хангадаггүй аж.
БНХАУ-д нэлээд хэдэн золгүй явдал гарсны дараа Хятадын техникийн шалгалтын хорооноос цэнэглэгч хэрэгслүүдийг хэр найдвартай болохыг шалгахаар шийдвэрлэсэн байна. Шалгалтанд орсон цэнэглэгчдийн тэн хагасаас илүү нь туршилтыг даваагүй ажээ. Шалгалтын дүнд гар утасны бага оврын цэнэглэгчийг худалдаанд гаргахыг хориглосон байна.
Үүнээс гадна Хятадын зах зээл дээр худалдаалагдаж байгаа гар утаснууд ч хэрэглэгчдийн шаардлагыг хангаж байгаа нь эргэлзээтэй байна.
Тухайлбал, Хятадын баруун захын Шинжяны бүс нутагт 23 настай Ма Айлун гэх эмэгтэй өөрийн Iphone 5 гар утасаа цэнэглэж байх зуураа дуудлага хүлээн авсанаар цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алджээ. Эмэгтэй дуудлага авах үедээ гар утасныхаа чихэвчийг хийсэн байсан гэдгийг түүний ах хэлсэн байна. Тус улсын цагдаа нарын мэдэгдэж байгаагаар эмэгтэй дуудлага хүлээн авах үед нас барсан нь тогтоогдсон бөгөөд гар утаснаас болж амь насаа алдсан уу эсвэл өөр хүчин зүйлээс болсон эсэхийг тодорхойлхоор дүн шинжилгээ хийж байгаа ажээ.
Харин Iphone гар утас үйлдвэрлэгч "Apple" компани болсон явдалд хэрэгт гүнээ харамсаж байгаагаа мэдэгдээд амиа алдсан эмэгтэйн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байгаагын дээр энэ хэрэгт дүн шинжилгээ хийх ажилд туслалцаа үзүүлэх болно” гэжээ. Мөн үеэр амиа алдсан эмэгтэйн эгч нь цахим хуудсуудад бусад Iphone хэрэглэгчидэд хандан ийм зүйлээс болгоомжлохыг анхааруулсан зүйл бичиж олон хэрэглэгчидийн анхаарлыг татжээ. Энэ хэргээс гарах хамгийн чухал асуудал нь Iphone гар утас үнэхээр хүний аминд хүрэхээр аюултай юу гэсэн асуулт урган гарч байна.
2010 онд мөн л Хятадад нэгэн эр Iphone гар утасаа цэнэглэж байх зуур чихэвчээрээ дамжуулан дуудлага авах гэж байгаад тогонд цохиулан амь насаа алдсан хэрэг гарч байжээ. Гэхдээ Их Британийн нэгэн судлаачийн хэлж байгаагаар гар утасаа цэнэглэж байх зуур чихэвчээрээ ярих нь аюулгүй байх ёстой гэлээ. Учир нь гар утасны цэнэгчлэгч 5 волтийн хүчтэй, энэ нь тийм аюултай түвшин биш юм гэжээ. Магадгүй гар утасаа цэнэглэж байсан гол залгуурт учир байсан байх гэсэн таамгыг дэвшүүлж байна. Хамгийн чухал нь гар утасаа цэнэглэж байх зуур усанд орох нь аюултай гэдгийг анхаарууллаа. "Apple" компаний мэдэгдэж байгаагаар энэ оны эхний улиралын байдлаар 11 салбар дэлгүүрээр дамжуулан 8.8 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний "Apple"-ийн бүтээгдэхүүнийг Хятадад борлуулсан байна.
Хятадын гар утасны цэнэглэгч шаардлага хангадаггүй | ||
Үзсэн: 1812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.