
ДЭМБ-аас амьтны дундах томуугийн вирусийн төрөл зүйл өөрчлөгдөж, генийн мутацид орж, шинэ омог үүсгэснээр амьтан болон хүний өвчлөл үүсгэх өндөр магадлалтайг анхааруулж байна.
Тухайлбал:
-БНХАУ, Тайвань, Хонгконг, Малайз, Канад улсад шувууны томуугийн H7N9 вируст халдвараар 602 хүн өвчилсөн байна.
-Дэлхийн 16 улс оронд шувууны томуугийн H5N1 вируст халдвар бүртгэгдэж, 428 хүн нас барсан байна. Мөн Египет улсад 2014 оны 11 дүгээр сараас H5N1 халдварын хүний тохиолдол нэмэгдэн энэ оны 1 ба 2 дугаар сард үргэлжлэн бүртгэгдэж, нийт 108 тохиолдлын 35 нь нас барсан нь анхаарал татаж байна.
-2014 оноос хойш Африк, Америк, Ази, Австрали, Европ, Дундад Азийн 20 оронд шувуудын дунд H5 ба H7 вирусээр үүсгэгдсэн 41 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн байна.
Иймд шувууны томуу өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Үүнд:
-Шувууны томуу бүртгэгдэж буй улс оронд зорчвол амьтны болон шувууны захаар явахгүй байх;
-Шувууны гаралтай хагас боловсруулсан, түүхий бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх;
-Шувууны сангас болон түүгээр бохирлогдсон эд зүйлсэд хүрэхгүй байх;
-Гараа тогтмол савандаж угаах;
-Нуур, цөөрмийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх;
-Үхсэн шувуу, амьтны сэг, зэмтэй таарвал мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.
Томуугийн вирус генийн мутацид орж байгааг анхааруулав | ||
Үзсэн: 2332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.