Хятадын үндэсний статистикийн хорооны тайланд тусгагдсанаар улсын том, дунд зэрэглэлийн 70 гаруй хотод орон сууцны үнэ өнгөрсөн оноос эхлэн өсч эхэлжээ. Өнгөрсөн 7-р сараас энэ өсөлт бага зэрэг саарах хандлагатай болсон байна. Оны эхэнд Шанхай хотод орон сууцны талбайн ам.метр дунджаар 27,000 юанийн үнэтэй байсан бол энэ нь өнгөрсөн сард 14 хувиар өссөн байна. Гуанжоу мужид үнийн өсөлт хамгийн их буюу энэ оны эхэн үеэс 17 хувиар өсчээ. Засгийн газраас орон сууцны үнийн хөөрөгдлийг буулгахын тулд барилгын эздэд татвар ноогдуулах зэргээр үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа боловч үүний нөлөөлөл бага байгаа тухай ажиглагчид мэдээлж байна. Учир нь иргэдийн дунд орон сууцны эрэлт хэрэгцээ маш их байгаа нь үнэ хөөрөгдөх бас нэг шалтгаан болж байна гэж албаныхан хэлж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө бол иргэдийн хөрөнгийн баталгаа, найдвартай хадгаламж гэж үзэх хүмүүс иргэдийн дунд их байгаа нь үүнд нөлөөлж байна. Хятадын Үл хөдлөх хөрөнгийн ассоциацийн дэд тэргүүний мэдээлснээр цааш өөр олон хотод орон сууцны үнэ өсөх хандлагатай байна гэсэн аж. Эрх баригчид сүүлийн хоёр жил хагасын турш энэ үнийг бууруулахын төлөө тэмцэж байгаа арга хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байгааг Синьхуа агентлаг уламжилж байна.
| Хятадад байрны үнэ өсч байна | ||
| Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.