Шууд Chart

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлтэй танилцлаа

2013-08-21 12:56:01

Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл 2013 оны 8 дугаар сарын 20-нд хуралдлаа. Энэ удаагийн хуралд “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого” төсөлтэй танилцав. Энэхүү төслийн гол үзэл баримтлал нь эмийн чанар, аюулгүй байдлыг хангаж, иргэдийг худалдан авах боломжийн үнэ бүхий эмээр хүн амаа хангахад оршиж байна.

Найман бүрэлдэхүүн хэсэг бүхий шинэ бодлогын төслийн хүрээнд:

1. Хууль эрх зүй ба эмийн зохицуулалт,

2. Эмийн хүртээмж,

3. Эм худалдан авах боломж,

4. Эмийн зохистой хэрэглээ,

5. Хүний нөөц,

6. Судалгаа хөгжлийн хандлага,

7. Эм зүйн салбарын сайн засаглал,

8. Хяналт үнэлгээ зэрэг чухал асуудлуудыг тусгаж өгчээ.

Хэлэлцэх явцад Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа хүн амд санхүүгийн дарамт үүсгэж байгаа өвчинд хэрэглэх эмийн үнэд төрөөс хөнгөлөлт үзүүлэх талаар санал өглөө.

Мөн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг тендерийн асуудал, эрүүл мэндийн даатгалтай холбогдуулан эмийн худалдан авах үнийг шийдэх асуудалд анхаарч, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлдөө тусгаж өгөх хэрэгтэйг санууллаа.

Гарсан санал, зөвлөмжийг тусган уг бодлогын баримт бичгийг засгийн газарт өргөн барихаар шийдвэрлэлээ.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөлтэй танилцлаа   
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй