Японы эрх баригчид эдийн засгаа дэмжихийн тулд иенийн ханшийг сулруулсан. Гэвч энэ нь худалдааны алдагдал хүлээхэд хүргээд байгаа ажээ. Өнгөрсөн сарын алдагдал оны өмнөхөөс 1,02 их наяд иенээр илүү байгаа боловч импорт 19,6 хувиар өссөн гэнэ. 2012 оны 11 сараас хойш иенийн Америк доллартай харьцах ханш 25 хувиар буурсан байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Японы засгийн газар худалдааны алдагдлыг нэмэгдүүлсэн иенийн ханшийн сулралыг арилгахгүй гэж үзэж байна. Учир нь экспортыг дэмжиж, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд иенийн ханшийн сулрал эерэг нөлөө үзүүлэх юм. Үүнийг Японы эдийн засгийг дэмжих гол бодлого гэж тайлбарлаж байна. Энэ зорилтондоо хүрч өнгөрсөн сарын экспорт жилийн өмнөхөөс 12,2 хувиар өсч, 2010 оноос хойшхи хамгийн хурдан өсөлтийг үзүүлсэн байна. Японы хамгийн том худалдааны түнш болох Хятадад гаргасан экспорт өмнөх сарынхаас 2 дахин их буюу 9,5 хувиар өссөн байна. Энэ нь дотоодын санхүүгийн эрэлт хэрэгцээг хангах хөшүүрэг болж байгааг ажиглагчид мөн тэмдэглэсэн байна.
| Иений ханш суларч, Японы экспорт нэмэгдэв | ||
| Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.