Шууд Chart

Шинэ Зеландад ижил хүйстнүүд гэрлэжээ

2013-08-21 13:48:50

Шинэ-Зеландад анх удаа ижил хүйстний гэрлэлт болжээ. Линли Бендалл, Алли Ваникау нар нь 14 жилийн турш хамт амьдарсан бөгөөд 6-9 насны гурван хүүхэдтэй юм. Хүүхдүүд нь тэдний гэрлэлтийн төлөө “Гуйя бидний ээжийг гэрлүүлээч” гэсэн бичигтэй цаас барин зогссон байна.
 
Шинэ Зеландын Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сараас ижил хүйстний гэрлэлтийн асуудлыг хэлэлцэж баталснаараа Ази номхон далайн орноос ижил хүйстний гэрлэлтийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн анхны орон болжээ. Хосуудын хуримыг “Роторуа” музейд хийсэн ба музейн менежер Жоанна Доэрти “Манай музей хэдийгээр хуучин загвартай ч шинэ зүйлийг бид дэмжин ажиллах дуртай. Бидний хаалга хэний ч өмнө нээлттэй. Энэ хурим бол үнэхээр гайхалтай. Би ийм сайхан зүйлийн гэрч болж байгаадаа баяртай байна” хэмээжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шинэ Зеландад ижил хүйстнүүд гэрлэжээ  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй