Шууд Chart

22-ийн товчооны постуудыг шалгана

2013-08-21 14:20:13

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу гоц халдварт өвчин болох тарваган тахлыг нэвтрүүлэхгүй байхын тулд ЭМЯ, ЗЦГ, МХЕГ, НОБГ, ЦЕГ пост  ажиллуулж байгаа юм.  Мөн модны хулгайн замуудаар тарвага орж ирэх магадлалтай учир нэмэлт хөдөлгөөнт постууд ажиллаж байгаа аж.

Нийслэлийн онцгой байдлын газар хяналт тавих үүргийг хүлээн авсан байна. Тиймээс энэ сарын 1-нд бүх постуудаар хяналт шалгалт хэр явагдаж байгаа талаар үзлэг хийгээд холбогдох хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгсөн байна. Дараа нь хэд хэдэн шалгалт, үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Одоогоор ямар нэг зөрчил илрээгүй бөгөөд маргааш 22-ын товчооны постуудаар шалгалт хийнэ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

22-ийн товчооны постуудыг шалгана   
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй