Шууд Chart

Герман улсад нас барсан гурван хүнээс “Bornavirus” илэрчээ

2015-03-10 17:03:34

Герман улсад энцефалит өвчнөөр нас барсан гурван хүнээс “Bornavirus” вирусыг илрүүлсэн байна. Уг вирус нь Bornaviridae овгийн Bornavirus аж. Вирусын бүтцийн хувьд 80-100 nm хэмжээтэй, RNA агуулсан вирус юм.

Энэхүү өвчин анх 18 дугаар зууны үед Герман улсын Leipzig хотын орчмын Borna тосгонд цэргийн зориулалтын адуунд бүртгэгдэж, одоогоор нэлээд олон төрлийн сээр нуруутан амьтад өвчилдөг болох нь тогтоогдсон, өвчний тархалт Европ, Англи, Израйль, Япон, Швед, Финланд, Австрали, АНУ-д бүртгэгдсэн байдаг аж.
 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Герман улсад нас барсан гурван хүнээс “Bornavirus” илэрчээ  
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй