Шууд Chart

Шүлхий өвчний хорио цуцлагдтал сургуулиуд хичээллэхгүй

2013-08-21 14:43:43

Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай суманд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдтал сургууль, цэцэрлэгийг нь ажиллуулахгүй байхаар тус аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ.

Нэг ч мал нэмж өвчлөлгүй 21 хоновол шүлхий эдгэсэн гэж үзэн, таван суманд тогтоосон хөл хориог цуцлах юм. Тус аймгийн төвийн нэгдүгээр сургуулийн ахлах ангийнхны хичээлийн шинэ байр энэ сард ашиглалтад орох ёстой байсан ч шинэ оны заагт хүлээлгэж өгөхөөр болжээ. Тиймээс ахлах ангиуд хичээллэдэг хуучин барилгыг засан, хичээллэхээр болсон байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шүлхий өвчний хорио цуцлагдтал сургуулиуд хичээллэхгүй   
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй