Шууд Chart

“Sony World Photography Awards”-ын шилдэг зургууд

2015-03-11 11:32:22

Дэлхийн гэрэл зурагчдын хамгийн шилдэг мэргэжлийн болон сонирхогчийн зургуудыг шалгаруулдаг “Sony World Photography Awards”-ын шилдэг 25 зургийг нэрлэжээ. Энэ жилийн хувьд тус шагналд өрсөлдөхөөр  171 орны 173444 зураг ирсний 24 гаруй хувь нь өмнөх тэмцээний шилдэг оролцогчдоос ирсэн байна. Шилдэг зураг 34 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх бөгөөд энэ жилийн уралдааныг мэргэжлийн, сонирхогчдын, залуучуудын гэсэн гурван  үе шаттайгаар зохион байгуулжээ.

Энэхүү уралдаанд гэрэл зурагчид дэлхийн өнцөг булан бүрээс зургаа илгээдэг бөгөөд дэлхийн томоохон уралдааны нэг болоод байгаа юм. Ингээд уралдааны эцсийн шатанд шалгарсан шилдэг 25 зургийн заримаас хүргэж байна.

1. Ненецкийн хүү.  Сибирийн өвөл -40 хэм хүртэл хүйтэрдэг ч тэд аль хэдийнэ дасан зохицжээ.

2. Өглөөний гэрлийг мэдрэгч, аз жаргалтай гурван мэлхий. Зурагчин энэхүү зургаа “Мэлхийн түүх” хэмээн нэрлэжээ.

3. Ираны хойд хэсгийн нутгаар цасан шуурганд хонио хариулж яваа хоньчин эр. Тэрбээр зургийг нь авах мөчид зурагчин руу ихэд гайхсан янзаар харжээ.

4. Хүүхдийн хөрөг зураг. Зурагт байх хүү эхийн хэвлийгээс гараад найман секунд болж байх хугацаанд энэхүү зургийг авчээ. Зургийг авсан христэд итгэгч залуу энэхүү зургаа "Цезарь" хэмээн нэрлэсэн байна.

5. Marcin Kloce хэмээх зурагчны "хөлс ба цус" зураг. Токиод байх сүмо бөхийн сургалтын танхимд энэхүү зургийг авсан байна.

6. “Залбир". Энэхүү зургийг Индонезид авчээ.

7. “Илүү сайн, илүү өндөр, илүү хүчтэй”. Энэхүү зураг мэргэжлийн усан сэлэлтийн тамирчдын усан дотор амьсгал түгжин зогсох тэрхүү тэсвэр тэвчээрийг илэрхийлэх аж.

8. Хүчлийн халдлагын улмаас нүүрээ түлүүлсэн бүсгүйн хөрөг. Түүний эрүүл байсан зургийг хүчилд түлэгдсэнийхээ дараа ямар болж өөрчлөгдсөнтэй нь харьцуулан тавьжээ.

9. Зургийг Адриан гэх залуу авсан бөгөөд зургаа “толгойгүй" хэмээн нэрлэсэн байна. Польшд болсон уран гимнастикийн тэмцээнд 8-12 насны охид оролцсон аж.

10. Цөлжсөн Монгол.


“Sony World Photography Awards”-ын шилдэг зургууд  
Үзсэн: 5342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-03-11 17:41
Mongoloo gesen setgel baival bugdeeree Mod ix tarij tuuniigee usalj baih heregtei dee
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-11 17:27
aimshigtai. ulam l tsoljij bgaa bh daa yana
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2015-03-11 12:38
Цөлжсөн Монгол гунигтай байна шүү

Бидэнтэй нэгдээрэй