Шууд Chart

Ирэх сарын 1-нээс өмнө 8 замыг нээнэ

2013-08-21 15:01:26

Наймдугаар сарын 31-нээс өмнө дараах 8 замын зорчих хэсгийг бүрэн нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг Нийслэлийн автозамын газраас мэдээллээ.Эдгээр замд:

1. Дунд гол, Үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын араар явах 4.1 км авто зам;

2. Нарны замын баруун хэсэг, Вокзалаас 10-р хорооллын уулзвар хүрэх 1 км авто зам;

3. Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусны эцэс хүртэл 4.5 км авто зам;

4. Доржийн гудамж, Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэл 2.8 км зам;

5. Сөүлийн гудамж, Гранд Плазагийн уулзвар;

6. БЗД, 26-р хороо, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 0.2 км авто зам, автомашины нүхэн гарц;

7. БГД, 8-р хороо, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0.5 км зам;

8. ЧД, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамж хүртэлх 1.7 км авто зам /Далан давхраас баруун тийш/.
 
Дээрхээс гадна 11 зам дээр ажил явагдаж байгаа бөгөөд эдгээрээс дараах 2 замыг 2014 онд хүлээж авах ажээ. Үүнд:

1. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам,

2. Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэлх/.
 
Үлдсэн 9 зам барилгын ажлуудын төлөвлөгөөт графикийг шахан ажиллаж байгаа гэлээ. Үүнд:

1. СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг шинэчилж 4 замын уулзвар болгож өргөтгөж, шинэчлэх3000 м.кв,

2. БГД, Шүүхийн гудамжнуудын 1.0 км авто замын шинэчлэлт,

3. СБД, Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам,

4. БЗД, 25-р хороо, “Зүүн Сэлбэ” орон сууцны хороолол доторх 0.6 км авто зам /Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох/,

5. Яармагийн гүүрнээс Нисэх - Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт,

6. СБД, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам,

7. Нисэхийн товчоо – Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл шинэчлэлт,

8. Бэлхийн шинээр баригдсан замын үргэлжлэл 0.7 км авто зам, нийт 5.7 км-т гэрэлтүүлэг хийх,

9. СХД, 3-р хороо, Буяны 2.0 км авто зам.
 
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ажил нь хэрэгжиж дууссан 4 зам, зорчих хэсгээ бүрэн нээсэн 11 зам, 1 гүүр, гэрээ байгуулан ажил эхэлсэн 2 гүүр, ажил явагдаж байгаа 19 зам, гэрээ байгуулах шатанд 2 зам, 3 гүүрэн гарц, тендерийн үнэлгээний шатанд 1 зам байна.

Мөн Нийслэлийн замын сангийн ажил 50 хувь байгаа бол нийт ажлын явц 65 хувьтай байгаа ажээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ирэх сарын 1-нээс өмнө 8 замыг нээнэ  
Үзсэн: 1382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй