Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-08-22 09:12:17

· ”Түгээмэл хөгжил” төв, Улсын халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран  ”Хүнд     хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдвээр өнөөдөр 10.00 цагаас Япон-Монголын төвд олон улсын семинар зохион байгуулна.

· 1950-1960-аад оны улс төрийн хэлмэгдэгсэд ба тэдний цагаатгалын асуудлаар Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ

· Өнөөдөр 10.30 цагт Шилмэл загварын байранд шинээр үйлдвэрлэгдсэн сурагчийн дүрэмт хувцасны загвар, материалыг нээлттэй танилцуулж, үнэ, хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
 
· 09.40-д УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын гишүүд санаачлан “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барина.
 
· ”Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөл, боломж” сэдэвт олон улсын семинарын нээлт өнөөдөр 10.00 цагаас болно.

·  12.30 цагт Төрийн ордны А танхимд "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт болно

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй