
Дархан-Уул аймаг хүнд үйлдвэрийн төв болж өргөжин хөгжих ёстой гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тус аймагт ажиллах үеэр хэллээ. Салбарын сайд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Дархан минж”, “Дархан нэхий”, “Дархан гурил” зэрэг үйлдвэрт зочилж, үйлдвэрийн удирдлагууд болон ажилчидтай санал бодлоо солилцлоо.
“Дархан минж” үйлдвэрийн хувьд энэ онд “Ээтэн” брэндийг зах зээлд танилцуулж, 5000 хос гутал борлуулжээ. Тус боловсруулах үйлдвэр нь жилдээ 350 мянган ширхэг нэхий боловсруулж, 20-35 мянган ширхэг нэхий дээл, бусад нэхий эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. “Дархан нэхий” компани өнгөрсөн онд дотоодын зах зээлд 24 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Тус компани “Чингис бонд”-ын санхүүжилтийн эх үүсвэрээс 2013 онд 14 тэрбум төгрөгийн зээл авч түүхий эд бэлтгэсэн байна.
Харин Дарханы Төмөрлөгийн үйлдвэр гангийн болон уул уурхай гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг юм. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унаснаас үүдэж бүтээгдэхүүн нь үнэгүйдэж байгааг үйлдвэрийн удирдлагууд хэллээ. Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд “Дархан-Уул аймаг хүнд үйлдвэрлэлийн төв болон өргөжиж тэр тусмаа төмөрлөгийн үйлдвэрлэл өндөр хөгжих бүрэн боломж, нөөц, суурьтай” гэсэн байна.
Дархан хот хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн загвар хот болон хөгжиж байна | ||
Үзсэн: 4234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.