![](/uploads/201308/news/thumb/8f836a31c347cc94d171805b484c800a_x3.gif)
Ирэх сарын 30,31-нд Туркийн Анкара хотод "МЕМОRIAD-2013" ой тогтоолт, цээж бодолтын олон улсын нээлттэй тэмцээн болно. Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар дасгалжуулагчаар нь ажиллах юм байна.
Тус тэмцээнд манай баг тамирчид оролцохоор болсон аж. Тэмцээний бага насанд Г.Тэмүүлэн (2013 оны ой тогтоолтын улсын дэд аварга),дунд насанд Ц.Бат-Эрдэнэ (2013 оны улсын дэд аварга), дунд нас болон насанд хүрэгчдэд Б.Намуунтуул (2013 оны улсын аварга) гэсэн бүрэлдэхүүнээр оролцох ажээ. Тус тэмцээнд121орны оюуны спортын тамирчид арван төрлөөр өрсөлдөх юм байна.
Ой тогтоолт, цээж бодолтын ОУ-ын тэмцээн болно | ||
Үзсэн: 1306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.