![](/uploads/201308/news/thumb/45bdb14d3ae20a9ba44552bb13649f47_x3.jpg)
МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ урд хөршийн http://mongol.cri.cn сайтад ярилцлага өгчээ. Тус ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
* * *
Зуны эхэн сарын тэр нэгэн налгар сайхан өдөр, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагынхаа ээлжит дугаарт нэгэн алдар хүндтэй, эрхэмсэг мисс хатагтайг урихаар МҮОНРТ-ийг зорьлоо. Энэхүү зочин маань Монголын тайз дэлгэцийн урдаа барьдаг сайхан хүүхнүүдийн нэг нэвтрүүлэгч хөтлөгч С.Чимгээ юм. Анх түүнтэй утсаар ярихад урилгыг маань шулуухан хүүлээж авахад жинхэнэ соёл боловсрол, бас сайхан сэтгэлтэй агуу хүн гэдэг ийм л энгийн мөртөө цаанаа л содон юм гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэлд бууж билээ. Маш сайхан хоолой, нээлттэй мөртөө зөв сэтгэл энергитэй тэрээр "би дуучин болоогүйдээ харамсдаггүй" хэмээн өгүүлэх нь түүний өөрийн үзэл бодолдоо үнэнч, дайчин чанарыг харуулна.
Айлын ууган охин тэрээр аравдугаар ангиа төгсчихөөд өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу ОХУ-д суралцсан бөгөөд дахин СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг. Дуучин Наран, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Ариунболд буюу Бооёо, Батхуяг буюу Амбий, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд нэг ангийнхан байжээ.
Нэвтрүүлэгч С.Чимгээ: Амьдралынхаа жижиг сажиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч яваарай | ||
Үзсэн: 8410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.